Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд 12 хоног үлдлээ. БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод болох "Gangwon 2024" олимпын наадам ойртох тусам орон орны тамирчид хүрэлцэн ирсээр байна.
Эдгээр өдрүүдэд олимпын наадмын замд БНСУ-ын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын Б.Ачбадрах оролцсон хоёр зайдаа мөнгөн медаль авлаа. Тэрбээр өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 15 км-ын цуваа гараатай уралдаан болон өнөөдөр болсон 30 км-ын бөөн гараатай уралдаанд тус тус мөнгөн медалын эзэн болж, Монголын гүйлтийн цанын тамирчдаас медаль хүртсэн анхны цаначин боллоо. ОУХМ Б.Ачбадрах 2023 оны арванхоёрдугаар сард "Alpensia" олимпын замд болсон уралдаанд амжилттай оролцож байсан бол энэ удаа БНСУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медалын эзэн боллоо.
Уншиж байна |