Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ баг, Каисса клубын шатарчин Их мастер Төрмөнхийн Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй хамт манлайлан оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд АЛТАН үсгээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт боллоо хэмээн Монголын шатрын холбоо мэдэгдлээ.
Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер цолтой шатарчин болсон байна. Дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаж яваа их мастер Т.Мөнхзулийн тухай 10 баримтыг хүргэж байна.
1. Т.Мөнхзул 2002 онд төрсөн. Гурван наснаасаа шатрын нүүдэл сурсан байна.
2. Зургаан настайдаа анх улсын аваргаас мөнгөн медаль авч гараагаа эхэлж байсан.
3.Теннис тоглох, сагсан бөмбөгт бас дуртай.
4. Багадаа эмч мэргэжилтэй болохыг хүсдэг байсан.
5. Есөн настайдаа Дэлхийн шатрын холбооны мастер болж байсан.
6. Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Монголын шатрын түүхэн дэх тивийн тэмцээнээс авсан цорын ганц медаль юм.
7. Т.Мөнхзул 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжиж, Монголын шатрын 7 дахь эмэгтэй Их мастер цолтой шатарчин болсон.
8. Т.Мөнхзулын аав Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спорт руу хөтлөн оруулж өдийг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа аж.
9.Түүний хувьд гурван нас хоёр сартайдаа шатар тоглоод сурчихсан, гурван нас зургаан сартайдаа уншиж байсан, дөрвөн настайдаа японоор чөлөөтэй уншаад сурчихсан байсан.
10. Тэрбээр нэгэн ярилцлагандаа "Шатрын хамгийн нарийн нь сэтгэл зүйдээ байдаг. Шатар бол доройхон хүний оролдоод байх зүйл биш" хэмээн хэлж байжээ.
Уншиж байна |