Т.Тулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2023-12-28

Чөлөөт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын аварга, ОУХМ Т. Тулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. 

 

Хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн түүнийг балчир байхад хүмүүс өхөөрдөн, нэрийг нь асуухад өөрийнхтэй нь төстэй болоод ч тэр үү “Би улсын заан Тулгаа байна” хэмээн хариулдаг байж.

 

Бөх болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүү хувиараа бэлтгэл хийж байгаад 2009 онд Сонгинохайрхан дүүргийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм. Энэ цаг үеэс чөлөөт бөхийн төрлөөр олон уралдаан тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа нэгэн билээ. 

Shuud.mn
Сонин хачин
М.Энхсаран:
Сайн шүү та
2024-04-17
Батаа:
Яагаа ч үгүй байхад нь том цол өгөөд баллах юм, Парисаас медаль авахаар нь өгөхгүй дэ. Гайгүй тамирчид нь гавьяа зүүх гээд зүтгэчих юм, хариуд нь эрт тэтгэвэр хүлээж бгаа гэдгээ санахгүй юм. Дэлхийн аварга ч болоогүй байж юу яриад бгаа юм болоо
2023-12-30
Чи нэг муу гэнэ үү Чи өөрөө дэлхийд танигдах юу бүтээсэн юм Наад хүүхэд чин монголын нэрийг гаргаж шинэ үеийн бхахархал Амжилт зүгээр олддогүй юм Унаад ирдэгүй юм найзаа Стресээ өөрөөр тайлах газар ол! !!!
2023-12-29
зочин:
Уг нь гавьяат цол хүртсэн хойно нь хүртлээ гэж бичмээр, гэтэл захиалгаар бичээд байдаг юм уу, хайшаа юм, нэг муу бөх хүртэл хэвлэлээр захиалгат пиар хийгээд гавьяат цол нэхээд явчих юм аа
2023-12-28
Чи нэг муу гэнэ үү Чи өөрөө дэлхийд танигдах юу бүтээсэн юм Наад хүүхэд чин монголын нэрийг гаргаж шинэ үеийн бхахархал Амжилт зүгээр олддогүй юм Унаад ирдэгүй юм найзаа Стресээ өөрөөр тайлах газар ол! !!!