Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Польшийн шинэ Засгийн газар эрх баригчдад үйлчилж байсан төв телевизийг татан буулгана
2023-12-28

Польшийн шинэ Засгийн газар сүүлийн жилүүдэд эрх баригч намын талд үйлчилдэг гэж буруутгагдаж байсан Олон нийтийн телевиз, радио, мэдээллийн агентлагийг татан буулгах ажлыг эхлүүлж байгаагаа зарлажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Польшийн хэвлэлүүдийн мэдээлснээр, олон нийтийн телевиз, радиог үнэн хэрэгтээ татан буулгахгүй, харин эрх баригч намын нөлөөллөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийг гаргах шинэ Засгийн газрын ээлжит алхам байж магадгүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн телевизийн 24 цагийн дамжуулалтыг зогсоож, тус агентлагийн удирдлагын багийн гурван гишүүнийг ажлаас нь халах тушаалыг Польшийн Соёлын яам гаргаж байв.

 

Польшийн хэвлэлүүдийн мэдээлснээр, "Эрх ба шударга ёс" нам төрийн эрхэнд гарсны дараа тус улсад Үндэсний медиа зөвлөл байгуулагдаж, энэ зөвлөл төрийн хэвлэл мэдээллийн удирдлагуудыг томилох эрхтэй болсон байна. Улмаар Польшийн Олон нийтийн телевиз, радио, мэдээллийн агентлагт улс төрийн нөлөөлөл орж, эрх баригч намын талд үйлчилж байгаа гэж буруутгах болсон юм.

 

Ингээд шинэ засгийн газар уг төрийн агентлагийг татан буулгахаар болсон бөгөөд Польшийн Хельсинкийн хүний эрхийн сангийн гишүүд энэ алхмыг дэмжиж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэн даруй шинэчлэх ёстой гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ZUVSHDEE....POLSHCHUUD....UNEN L HEREGTEI....
2023-12-30
Зангараа:
Монголын засгийн газар төв тв г татан буулгавал зохилтой.
2023-12-30