Израилын агаарын цохилтын улмаас эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алджээ
2023-12-28

ХАМАС, Израилын хооронд дайн дэгдсэний улмаас Газын зурвасын оршин суугчид хамгийн ихээр хохирч байгаа юм. Израилын арми Газын зурваст цэргийн ажиллагаа явуулахдаа энгийн иргэд олноор хоргодож байгаа газруудад цохилт өгч, иргэд амиа алдсаар байна. 

 

Пүрэв гарагт гэхэд л  Израилын арми Газын зурвасын суурингуудад агаараас цуврал цохилт өгсний улмаас олон арван хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэж Палестины WAFA агентлаг мэдээлжээ. Израилын арми 12 дугаар сарын 28-ны өдөр Магази дүрвэгчдийн хуаранд цохилт өгөх үеэр шархадсан хүмүүсийг зөөж байсан энгийн иргэдийн автомашин оногдож, бүгд амиа алдсан байна.

 

Түүнчлэн, Газын зурвасын төв хэсэг дэх Нусейрат хуаранд Израил цохилт өгсний улмаас долоон хүн амиа алджээ. Мөн Хан-Юнист ч цохилт өгсөөр байгаа бөгөөд энэ бүсэд олон хүн амиа алдсан ч тэдний тоо тодорхойгүй байгаа гэж Аль-Жазира мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өвгөн:
өдөө хясан чулуу өөрийн толгой дээр болно.
2023-12-28