Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Японы парламентын гишүүн авлигын хэргээр баривчлагджээ
2023-12-28

Японы парламентын доод танхимын гишүүн Мито Какизаваг Токиогийн Прокурорын газар баривчилжээ. Энэ талаарх мэдээллийг NHK суваг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Токио хотын нэгэн дүүрэгт сонгуулийн үеэр авлига өгсөн хэрэгт түүнийг сэжиглэн баривчилжээ. Какизава орон нутгийн сонгуулийн үеэр дэмжлэг авахын тулд Кото дүүргийн хууль тогтоох хурлын гишүүдэд туслахуудаараа дамжуулан нийт 200 мянган иений авлига өгсөн гэж мөрдөн байцаагчид үзсэн байна. Харин Какизава авлига өгсөн гэм буруугаа хүлээгээгүй аж. 

 

Какизава гэм буруутай нь тогтоогдвол түүнд 500 мянга хүртэлх иений торгууль эсвэл гурав хүртэлх жилийн хорих ял оноох юм байна. Түүнийг баривчилсны дараа нотлох баримтын олохын тулд ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэж NHK мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МАНАЙХААР 5 сая ТӨГРӨГ Л ХИЧНЭЭН ХҮНД ХУВААЖ ӨГСӨН ЮМ ШИГ БНА Ш ДЭЭ. 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧ МАГАД АЖ. МАНАЙД БОЛ ХЭДЭН АРАВ, ЗУУН САЯ, БҮР ХЭДЭН ТЭРБУМААР АВИЛГА ӨГЧ АВАЛЦАХ НЬ ЕРДИЙН ЗҮЙЛ Ш ДЭЭ. ЯАХ Ч ҮГҮЙ. ТӨРӨӨС ХИЙсэн ХУЛГАЙ БОЛ ТОЛГОЙД БАГТАМГҮЙ ТООТОЙ, ХЭДЭН АРАВ, ЗУУН ТЭРБУМААР Л ЯРИГДАНА Ш ДЭЭ. ХУЛГАЙчид яах ч үгүй, хээв нэг ажлаа хийцгээгээд л БҮР ТӨРИЙН ОРДНООР ДҮҮРЭН ОРОГНООСТОЙ. ТЭГЭЭД ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦНО, СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЭХГҮЙ, АЖИЛД ТОМИЛОХГҮЙ ГЭЖ ХУДЛАА ХООСОН ТОМ ТОМ БААХЫГ НЬ ЯАНАА.МАН-ын ИЙМ Л УДИРДЛАГАТАЙ ТӨР ЗАСАГ МОНГОЛЫГ МӨХӨӨХ ДЭЭРЭЭ ТУЛААД БНА. 24 ОНД НӨГӨӨХ ТОЛГОЙ ДЭЭР БААЖ ШЭЭДЭГ ХУЛГАЙЧДАА СОНГОХ БОЛ "ЁСТОЙ ХОХИНО ЭЭ" ГЭХЭЭС ӨӨР ЯАХАВ.
2024-01-01
тавхан сая төгрөгийн хахууль уу
2023-12-28