Хятадын нийслэл Бээжин хотод цахилгаан дугуй шатсаны улмаас олон хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээллийг Хятадын Синхуа агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотын Чаоян дүүргийн Дунсиндиан тосгонд пүрэв гарагийн өглөө гал гарсны улмаас дөрвөн хүн нас барж, таван хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Цахилгаан унадаг дугуй шатсаны улмаас гал түймэр гарсан гэдгийг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр, цахилгаан дугуйг гараж дотор цэнэглэж байхад гал гарчээ. Гал түймрийг 12 дугаар сарын 28-ны 03:43 цагт бүрэн унтрааж, 54 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар Чаоян дүүргийн гал унтраах ангиас мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |