Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Туркийн цагдаа нар Бентли, Ферари хөлөглөнө
2023-12-28

Туркийн Стамбул хотын цагдаагийн газрын автопарк тансаг зэрэглэлийн машинууд хүлээн авчээ. Хууль сахиулагчдад премиум зэрэглэлийн, өндөр үнэтэй 23 машин хүлээлгэн өгсний дотор тансаг зэрэглэлийн, хурд хүч сайтай машинууд ч байгаа аж. Энэ талаар Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликая Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.

 

Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн машинуудын дундаас хамгийн өндөр үнэтэй, хамгийн хурд хүч сайтай машин нь Ferrari 458 Italia бөгөөд энэ машин 325 км/цагийн хурдтай, хамгийн багадаа 150 000 доллар буюу монгол мөнгөөр тооцвол 524,4 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

 

Үүний зэрэгцээ Bentley Continental GT, Porsche Taycan цахилгаан машин, Audi SQ5, Range Rover, Mersedes GLS, Volvo XC90,  Audi A6, Mercedes A-Class, CLA зэрэг өндөр үнэтэй, хурд хүч сайтай машинуудыг цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгчээ. Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн нийт машины өртөг 100 сая лир буюу монгол мөнгөөр тооцвол 11,8 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байгаа юм.
Гэхдээ энэ мөнгийг улсын төсвөөс гаргаагүй, бүх машиныг хар тамхины наймаачин Хакан Айик болон түүний гэмт хэргийн бүлэглэлээс хураан авч улсын орлого болгосон бөгөөд одоо ийнхүү цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин