Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель Газын зурвас дахь Израилын үйлдлийг "нийт хүн төрөлхтнийг гутаан доромжилж буй хэрэг", алан хядах үйл ажиллагаа хэмээн мэдэгджээ.
"Алан хядагч улс болох Израил Газын зурваст үйлдсэн геноцид нь бүх хүн төрөлхтний хувьд гутаан доромжлол. Үүний төлөө хариуцлага хүлээдэггүй, хүний аминд хүрснийхээ төлөө шийтгэл амсдаггүй энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ? Куб улс Палестиныг хамгаалахад үргэлж дуу хоолойгоо хүргэсээр байна" хэмээн Кубын Ерөнхийлөгч Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.
Эргэн сануулахад, Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Газын зурвасаас Израил руу халдсанаар Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. ХАМАС-ын халдлагын хариуд Израил Газын зурвасыг бүрэн бүслэж, цохилт өгч эхэлсэн бөгөөд хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж буй энэ дайны улмаас Газын зурваст амиа алдсан хүний тоо 21 мянгыг давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |