"Гэртээ ганцаараа 2: Нью-Йоркод ганцаараа" кинон дээр гардаг таунхаусыг өндөр үнээр зарахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг Daily Mail сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, "Гэртээ ганцаараа" киноны гол дүр Кевин хоёр дээрэмчний эсрэг ганцаараа тэмцдэг хэсэг өрнөдөг таунхаусыг 6,7 сая сая доллараар зарахаар болсон байна. Энэ таунхаусыг 1992 онд кино бүтээхэд ашигласан бөгөөд энэ байшин дөрвөн унтлагын, таван угаалгын өрөөтэй аж.
Хэдийгээр кинон дээр гардаг тохижилтоос огт өөр болсон ч үл хөдлөх хөрөнгийн агентууд энэ байшинг нутгийн дурсгалт газруудын нэг хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн энэ байшинг 2009 онд худалдан авсан гэр бүл Зул сар бүрээр "Гэртээ ганцаараа" киноны Кевиний авга ах Роб Маккалистерт хаягласан захидал хүлээн авдаг байсан аж.
"Хэдийгээр кино дэлгэцэнд гараад гуч гаруй жил өнгөрсөн ч гэрийн эзэд одоо хүртэл хүүхдүүдээс захидал хүлээн авдаг хэвээрээ. Хэдхэн өдрийн өмнө гэхэд л Германаас ирсэн жуулчид энэ байшингийн зургийг авч байсан" гэж үл хөдлөх хөрөнгийн агент Николь Кэти өгүүлжээ.
Долоон сая орчим доллараар үнэлэгдэж байгаа энэ байшингийн зураг төслийг Америкийн архитекторч Мартин Фердон гаргажээ.Байшингийн нэг давхрын шалыг нарс модоор хийсэн, зочны болон гал зуухны өрөө нь шилэн хаалгатай, эдгээр өрөөнөөс Манхэттены цэцэрлэгт хүрээлэн рүү гарах боломжтой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |