Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд төрийн албаны зардлыг танах зэрэг эрс шийдэмгий алхмуудыг хийх ёстой гэж мэдэгдэж, яамдын тоог цөөлөн, төрийн албан хаагчдын тоог бууруулахаар болсон.
Энэ хүрээнд, 2023 онд ажилд орсон төрийн алба хаагчдын хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байх шийдвэр гаргасан байна. Аргентины Ерөнхийлөгчийн захиргааны мэдэгдсэнээр, 5000 гаруй албан хаагч ажлаас халагдах аж.
"2023 онд байгуулсан 5000 гаруй хөдөлмөрийн гэрээг сунгахгүй. Үлдсэн гэрээг 90 хоногийн дотор шалгана. 2023 онд байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох хөдөлмөрийн гэрээг цааш сунгахгүй" гэж Аргентины Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Энэ онд ажилд орсон хүмүүсийг халахдаа зарим төрлийн ажилтныг авч үлдэх гэнэ. Тодруулбал, хуульд заасан квотын дагуу ажилд орсон эсвэл "орлуулашгүй" ажилтнуудыг ажлаас халахгүй, хөдөлмөрийн гэрээг нь цааш сунгах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |