Хятадын домогт жүжигчин, тулааны урлагийн мастер Жеки Чаны биеийн байдал эрс муудаж, 12 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт хүргэгдсэн талаар Хятадын олон нийтийн сүлжээнээс авсан эх сурвалжтайгаар "РБК Украина" мэдээлжээ.
Өдгөө 69 настай жүжигчин Жеки Чаныг Шанхайн "Линь Шань" эмнэлэгт яаралтай хүргэсэн гэх бөгөөд түүний биеийн байдал хүнд гэж эмч нар мэдээлсэн гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Хятадын олон нийтийн сүлжээнд Жеки Чаны эрүүл мэндийн талаар мэдээлсэн постуудыг устгаж, энэ талаар дамжуулсан хуудсуудыг блоклож байгаа гэнэ.
Одоогоор нэрт жүжигчин Жеки Чаны эрүүл мэндтэй холбоотой албан ёсны мэдээлэл гараагүй, түүний төрөл төрөгсөд, найз нөхөд нь Жеки Чаныг эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |