Энэтхэгийн Бангалорт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бялууны шоу эхэлжээ. Энэ шоунд Лондонгийн Биг-Бен, Энэтхэгийн парламентын ордон зэрэг хүн бүхний мэддэг барилга байшингаас эхлээд төрөл бүрийн өвөрмөц загвартай бялууг зочдод танилцуулж байгаа талаар NTD суваг мэдээлсэн байна.
Энэ удаагийн шоуны гол бүтээл нь Энэтхэгийн парламентын барилгыг дуурайлган хийсэн бялуу аж. Парламентын барилга хэлбэртэй энэ бялуу 10 тонн жинтэй, 2,7 метр өндөр, 14 метр гаруй өргөнтэй гэнэ.
Үзвэрүүдийн дунд "Чандраян-3" сарнаа явагчийг дуурайлган хийсэн бялуу ч багтжээ. Энэ оны зун "Чандраян-3" сарнаа явагч сансарт хөөрч, дэлхийн дагуулд хүрсэн юм. Түүнчлэн Энэтхэгийн бурхдыг дүрсэлсэн бялуунууд ч байгаа аж. Бялууны шоу Бангалорт 49 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэгдүгээр сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |