Малайз улсын "Johar-Bahry" хотод зохион байгуулагдсан классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, "Ривер" клубын тамирчин Спортын мастер Б.Үүрцайх 120 кг-ын жинд амжилттай оролцож алтан медаль хүртжээ.
Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд 192,5 кг, нийлбэр дүнгээр 660 кг-ын амжилт үзүүлж өөрийн ангилалдаа Ази тивийн дээд амжилтыг хоёр төрөлд шинэчлэн тогтоожээ.
Уншиж байна |