Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Бразилын шоронд харуулын нохойг галуугаар сольжээ
2023-12-26

Орчин цагт харуул хамгаалалтын систем сайтар хөгжиж, хорих газраас хоригдол оргоход тун хүнд болсон ч олон орны шоронгуудад харуулын нохой ашигласаар байдаг. Харин Бразилд ийм үүрэгтэй нохойны оронд шувуу ашиглаж эхэлжээ. 

 

МИР24 сувгийн мэдээлснээр, Бразилын Санта-Кантарина мужийн хорих газар нохойны оронд галуу авах болсон бөгөөд энэ шувуу нохойноос дутахааргүй сэрэмжтэй, мөн тэднийг хооллож тэжээхэд зардал нь хямд гэсэн шалтгаанаар ийм сонголт хийсэн байна. 

 

Санта-Кантарина мужийн хорих газрын төлөөлөгчдийн өгүүлснээр, галуу маш сонор, гадны ямар нэг чимээ гармагц харгалзагч нарт сэрэмжлүүлэн, чангаар дугардаг гэнэ. Ийм чухал үүрэгтэй болсон харгалзагч галууны сүрэн шоронгийн дотор хашаа болон гадна хананы хоорондын бүсэд эргүүл хийдэг аж. 

 

Бразилд өмнө нь ч мөн энэ аргыг ашиглаж байв. Тодруулбал, 2011 онд Сан-Паулугийн шоронд анх эргүүл галуутай болж байжээ. Түүнчлэн Хятадын хилчид ч галууг ашигладаг бөгөөд галуу нохойноос илүү сонор байж, хууль бус цагаачдыг олоход хилчдэд тусладаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин