“Өв соёлын голомт” төсөл дэд байрт шалгарлаа Голомт банк “Great place to work – ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо
Өмнөд Солонгос ОХУ руу суудлын автомашин нийлүүлэхийг хориглолоо
2023-12-26

 

Өмнөд Солонгосын засгийн газар Орос, Беларусь руу нийлүүлэхийг хориглох бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлж, энэ жагсаалтад 682 төрлийн бүтээгдэхүүн нэмж оруулжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.

 

Өмнө нь БНСУ Орос, Беларусь руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын жагсаалт батлаж байсан бөгөөд энэ жагсаалтад 682 бүтээгдэхүүнийг нэмж багтааснаар нийтдээ 1159 төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусь руу нийлүүлэхийг хязгаарлахаар болжээ. Шинээр жагсаалтад багтаасан бараа бүтээгдэхүүнд барилгын хүнд тоног төхөөрөмж, цэнэглэх боломжтой батарей, нисэхийн техникийн сэлбэг, 2000куб.см-ээс дээш эзлэхүүнтэй хөдөлгүүр бүхий суудлын автомашин багтсан байна.

 

Өмнөд Солонгос 2022 оноос эхлэн Орос руу шинэ автомашин нийлүүлэхийг хориглосон. Энэ хоригт 50 мянган доллараас дээш үнэтэй автомашинууд багтаж байв. Харин Европын холбоо 2023 оны зургадугаар сард хориг тавьж, Орос руу 1,9 литрээс дээш эзлэхүүн бүхий хөдөлгүүртэй цахилгаан машин болон хосломол хөдөлгүүртэй шинэ, хуучин машин нийлүүлэхийг хориглож байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин