Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Францад гурав хоног саатуулагдсан онгоц Энэтхэг рүү нисчээ
2023-12-26

Арабын Нэгдсэн Эмират Улсаас Никарагуаг чиглэн нисэж байсан онгоцонд "хүний наймааны золиос болсон хүмүүс байгаа" гэсэн мэдээлэл ирсний дараа Францын Парис хотын ойролцоо онгоцыг саатуулан шалгаж эхэлсэн юм. 

 

Улмаар гурав хоногийн хугацаанд Ватри хотын нисэх буудал дээр саатуулагдсан, Румыний Legend Airlines компанийн онгоц даваа гарагт Энэтхэгийн Бомбей хот руу нисжээ. Евроньюс агентлагийн мэдээлснээр, онгоцонд байсан Энэтхэгийн 303 иргэнээс 276 нь буцсан байна. Харин 25 хүн Францаас орогнол хүссэн бөгөөд тус улсын шүүх ойрын үед тэдний хүсэлтийг хянан хэлэлцэх аж. Өөр хоёр хүнийг хууль бус цагаачдыг зөөвөрлөх хэргийг зохион байгуулсан гэж сэжиглэсэн ч шүүхийн сонсголын дүнгээр тэднийг гэм буруугүй гэж үзсэн байна. 

 

Францад гурав хоног саатуулагдсан онгоц Арабын Нэгдсэн Эмират Улсаас Никарагуаг чиглэн нисэж явсан, Францын Ватри хотод түлшээ дүүргэхээр түр зогссон аж. Харин энэ онгоцонд "хүний наймааны хохирогчид бий" гэсэн мэдээллийг Францын цагдаагийнхан авсны дараа онгоцыг саатуулж, гурав хоногийн туршид шалгасан байна. Шалгалтын дүнгээр, онгоцны зорчигчдын нэг хэсэг нь Никарагуа орж, тэндээсээ АНУ, Канад руу хууль бусаар нэвтрэх зорилготой байсан нь тогтоогджээ. Ингээд Энэтхэгийн иргэд бүхий онгоцыг Энэтхэгийн Бомбей хот руу буцаасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин