Өмнөд Америк болон Карибын ай савын зарим бүс нутагт хэдэн минутын туршид радио холбоо тасарчээ. Энэ талаарх мэдээллийг МИР24 суваг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 25-ны өдөр радио холбооны дохио алдагдсан талаар радио сонирхогчид өгүүлжээ. Радио холбоо тасалдсан шалтгаан нь наран дээр хүчтэй тэсрэлт болсонтой холбоотой аж. Наран дээрх тэсрэлтийн улмаас рентгений импульс агаар мандлын гадна давхаргуудыг ионжуулснаар радио холбоо тасалджээ.
Энэ нь даваа гарагт наран дээр тэсрэлт болсон хоёр дахь тохиолдол юм. Наран дээрх тэсрэлтийн дараа үүссэн соронзон шуурга даваа гарагийн оройноос эхэлсэн бөгөөд лхагва гарагийн өглөө хүртэл үргэлжлэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |