АНУ-ын Калифорни мужийн Пасаден хотод дэлхийн анхны бүрэн роботжуулсан зоогийн газар нээлтээ хийжээ. Энэ талаарх мэдээллийг Global Update дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, CaliExpress зоогийн газарт нэг ч хүн ажиллахгүй, роботууд бүх ажлыг амжуулах гэнэ. Шарах, жигнэх ажиллагааг бүрэн автоматжуулсан бөгөөд хиймэл оюун ухаан дээр суурилан ажилладаг аж.
Шинэ зоогийн газрын үйлчлүүлэгчид дэлгэцээр хоолоо захиалж, дараа нь бургер, шарсан төмсийг роботууд хэрхэн хийж байгааг ажиглах боломжтой гэнэ. Miso Robotics компанийн бүтээсэн Flippy роботууд шарах, жигнэх гээд хоол хийх бүхий л явцыг амжуулах юм байна.
Мөн хиймэл оюун ухааны систем нь захиалгаар мах жижиглэх, шарсан мах бүр захиалгын дагуу болж байгаа эсэхийг байнга шалгах тохиргоотой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |