Холливудын од Вин Дизелийн хувийн туслах байсан эмэгтэй түүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эмэгтэй энэ нэхэмжлэлдээ Вин Дизель 2010 онд кино зураг авалтын үеэр бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан байна.
Вин Дизелийн туслах асан Аста Йонассоны өгүүлснээр, кино зураг авалтын үеэр жүжигчин зочид буудлын өрөөнд түүнийг илж таалж, бүсгүйг дургүйцэхэд хананд шахаж, бэлгийн дарамт үзүүлсэн, мөн энэ талаар компанийн удирдлагад мэдэгдсэний дараа эмэгтэйг хууль бусаар ажлаас нь халсан гэнэ. Тиймээс жүжигчин бэлгийн дарамт үзүүлсэн болон хууль бусаар ажлаас халсан зэрэг зөрчил бүрийн төлөө 10 мянган долларын нөхөн төлбөр шаарджээ.
Аста Йонассаны өмгөөлөгч ВВС агентлагт мэдээлэл өгөхдөө "алдарт жүжигчний зүй бус үйлдэл, бэлгийн хүчирхийллийг нууж өнгөрсөн хүмүүсийг ч татан оролцуулах зорилготой байгаа" хэмээн мэдэгджээ. Харин Вин Дизелийн өмгөөлөгч Брайан Фридман үйлчлүүлэгч нь энэ хэргийг бүхэлд нь үгүйсгэж байгаа гэж мэдэгдсэн байна. ,
Г.Бямбасүрэн
Уншиж байна |