ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ болон Европт хандан Оростой эдийн засгийн харилцаагаа сэргээхийг уриалж, энэ нь тэдэнд ашигтай хэмээн мэдэгджээ. Стратегийн хөгжил, үндэсний төслийн зөвлөл дээр үг хэлэхдээ ОХУ Америк болон Европын орнуудтай харилцахаас татгалзахгүй байгаа хэмээн сануулсан талаар Интерфакс дамжуулсан байна.
"Бид Америк тив, Хойд Америк, АНУ, Канад, Европын орнуудаас халагагүй. Тэд ер нь "тэнэгтэж" , биднийг нурж унахыг хүлээхээ болих хэрэгтэй. Оростой харилцах хамтын ажиллагаанаас ашиг олохыг хүсэж байгаа бол харицлаагаа сэргээх ёстой гэдэг нь бүгдэд ойлгомжтой болсон. Бид тэднийг түлхээгүй. Гэхдээ харицлаагаа сэргээх эсэх нь тэдний л асуудал, тэдний л гаргах шийдвэр. Оросыг сүйтгэнэ гэсэн төсөөлөлдөө автах уу эсвэл улс орон, ард түмнийхээ ашиг сонирхолд нийцүүлэн, олон туйлт ертөцийн орчин үеийн ардчилсан суурин дээр харилцаагаа хөгжүүлэх үү гэдгээ өөрсдөө бодоцгооно биз" хэмээн Путин мэдэгджээ.
Путин улс орнуудыг хамтын ажиллагаандаа уриалахдаа үргэлж АНУ-ыг буруутгадаг. Хамгийн сүүлд гэхэд, 12 дугаар сарын 19-ний өдөр Батлан хамгаалахын яамны зөвлөлийн хуралд оролцож үг хэлэхдээ Украин, ОХУ улс төрийн замаар харилцаагаа шийдвэрлэхэдв АНУ саад болж байгаа хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |