Таеквондогийн олон улсын цуврал тэмцээн БНХАУ-ын Эрээн болон Датун хотуудад болж өндөрлөв. Тус тэмцээнд оролцсон монгол хүүхдүүд хэд хэдэн төрөлд медаль хүртэж, амжилттай оролцсоны дотор Дархан-Уул аймгийн сурагч Э.Хүслэн байв.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Хүслэн бага насны ангилалд гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл нийт долоон медаль хүртсэн байна.
Уншиж байна |