Д.Сэлэнгээ Пара байт харвааны Ази тивийн хүрэл медальтан боллоо
2023-11-21

Тайланд Улсын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор гурван тамирчин цэц мэргэнээ сорьсноос ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгэ хүрэл медаль хүртлээ. Д.Сэлэнгэ пара байт харвааны Азийн аваргаас медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болов.

 

Түүнээс өмнө 2004 онд Азийн аваргаас “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль байсан юм. Д.Сэлэнгэ пара байтын ДАШТ-ий хүрэл медальтай, “Токио-2020” паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчин юм.

Shuud.mn
Сонин хачин