Армений нийслэл Ереван хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 4-ний хооронд явагдах өсвөрийн ДАШТ-д манай улсаас гурван тамирчин оролцоно. 50 гаруй орны боксчид өрсөлдөх тус тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчин Т.Нанзад 52 кг, А.Тэнгис 57 кг, Д.Тэнгис 63 кг-ийн жинд тус тус хүч сорихоор болсон юм.
Өчигдөр тэмцээн болох орныг зорьсон манай боксчдыг Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, Г.Амаржаргал нар дасгалжуулж байгаа аж.
Уншиж байна |