Литва Улсад энэ сарын 13-ны өдөр паурлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Монголын паурлифтингийн нэгдсэн холбооны тамирчин ОУХМ Э. Нанзаддорж хэвтээ шахалтын төрөлд 162.5 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг, суултын төрөлд 225 кг-ыг өргөж нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Уншиж байна |