Монголын шилдэг тулаанчдын нэг 33 настай Ц.Азжаргал буюу AZZA-г Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой гаднах байдлаараа төстэй хэмээн тус улсын хэвлэлд онцолжээ. Түүнд Солонгосын иргэд "Мон Сок Ёл" хэмээх хоч өгсөн байна.
Мон Сок Ёл буюу Ц.Aзжаргал нь энэ сарын 18-нд Инчон хотын Намдонгд болох "Black Combat 9: Old Boy" тэмцээнд оролцож байгаа аж. Тэрбээр UFC-ийн тулаанч Роки Мартинезтай (37, АНУ) тулалдахаар болсон байна.
Түүний хувьд Монголд каратэгийн спортоор хичээллэж байсан бөгөөд 2021 онд Солонгост мэргэжлийн тулаанч болох гараагаа эхэлж байжээ. Түүний хувьд өнгөрсөн жилүүдэд Double G FC-д гурван хожил, хоёр хожигдолтой байгаа аж.
Уншиж байна |