Чех улсын дээд лигт тоглосон анхны Монгол тамирчин Г.Төгөлдөр
2023-11-13

Монголын хөлбөмбөгийн Арвис клубээс эхлэн хөлбөмбөгийн суурь эхлэлээ тавьж байсан Г.Төгөлдөр одоо Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцаж 19 хүртэлх насны багт тоглож байна.

 

Түүний хувьд одоогоор Чехийн 19 хүртэлх насны лигт тоглож цөөнгүй гоол оруулж байгаа бөгөөд багийнхаа мэргэн буучаар бичигдэж байгаа ба түүнийг /2023.11.11/ явагдсан Чехийн дээд лигийн 15 удаагаа тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч Монгол тоглогч анх удаагаа Чехийн Дээд Лигт тоглолоо.

 

Г.Төгөлдөрийн тухайд 2005 оны нэгдүгээр сарын 19-нд төрсөн. Чехийн нэгдүгээр лигийн СК Динамо Ческе Будёвице клубт довтлогчоор тоглодог Монголын мэргэжлийн хөлбөмбөгчин юм. Түүний хувьд есөн настайдаа Монголын Арвис FC клубээс карьераа эхлүүлсэн. Эцэг эх нь 2019 онд Чех рүү нүүхээр шийдсэн бөгөөд тус улсад очоод FK Meteor Tabor багт элссэн байдаг. Тэрбээр: 


2014–2019 он Арвис
2019–2022 Табор солир
2022–2023 Динамо Ческе Будежовице зэрэг лигт тоглож байжээ. 

 

Өнгөрсөн есдүгээр сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа оролцсон бол энэ удаад хоёр дахь удаагаа үндсэн багтаа дуудагдаж Дээд Лигт тоглож байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
Shon:
Амжилт хүсье.
2023-11-16