Монголын жүдочид Япон улсыг зорьжээ
2023-11-13

 

Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид энэ оны сүүлийн тэмцээндээ оролцохоор Япон улсыг зорилоо. Ирэх сарын 02-03–ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагдах Токиогийн Их дуулга тэмцээнд Монгол Улсын 21 жүдоч өрсөлдөнө.

 

Баг тамирчид өмнө нь 14 хоног Япон улсын Кокушикан их сургууль, Нихон их сургууль, Токай их сургуулиудад шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор хамтарсан бэлтгэл хийх аж.

 

Кокушикан их сургуулийн бэлтгэлийг одоогийн Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки, Нихон их сургуулийн хамтарсан бэлтгэлийг дэлхийн хоёр удаагийн аварга Юүка Нишида нар удирдах юм.

Shuud.mn
Сонин хачин