С. Чинзориг, Ч. Баярмагнай нар мастерсын дэлхийн аварга боллоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо жюү жицүгийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсний М2 -77кг жинд барилдсан Орхон аймгийн тамирчин Чинчулууны Баярмагнай амжилттай барилдаж аваргын алтан медаль хүртлээ. Мөн мастерс ангилалын хөх бүсний М3 -69кг жинд барилдсан "Thunder Bjj Academy"-ийн тамирчин Сономдагвагийн Чинзориг алтан медалийн төлөө барилдаж ялалт байгууллаа. Ингэснээр манай улс нийтдээ жюү жицүгийн ДАШТ-ий мастерс ангилалд таван дэлхийн аваргатай боллоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ