Абу Даби хотод болсон Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр үеийн хөвгүүдийн барилдаанаар эхэлсэн. Харин өчигдөр Монголын 20 охин дэвжээнд гарч, хүч үзсэнээс таван тамирчин мөнгө, хүрэл медаль зүүлээ.
Тодруулбал, ногоон бүсний ангиллын -57кг-ын жинд О.Номин-Эрдэнэ мөнгө (Баялаг дэвжээ), ногоон бүсний -48 кг-д П.Эрдэнэбулган мөнгө (Даян Шонхор дэвжээ), саарал бүсний -52кг-ын жинд тамирчин Э.Энхзул хүрэл (Их шавь дэвжээ), шар бүсний -68 кг-ын жинд Д.Нандин-Эрдэнэ хүрэл (Баялаг дэвжээ), ногоон бүсний -68 кг-ын жинд Б.Жюү жицү-ДАШТ: Монголын өсвөрийн охид таван медаль авлаа Байгальмаа хүрэл (Баялаг дэвжээ) медаль хүртжээ. Ийнхүү өсвөрийн Жюү жицүчид 4 мөнгө, 6 хүрэл медальтай ДАШТ-ээ өндөрлүүлж байна.
Уншиж байна |