Спортын төв ордныг 600 саяар засварлахаар ТЕНДЕР зарлажээ
2023-11-06

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акталсан гэгддэг 65 жилийн настай Спортын төв ордны өргөтгөлийн хэсэгт засвар хийхээр болсон байна. Энэхүү тендер нь 600 сая төгрөгийн төсөв өртөгтэй. Биеийн тамир, спортын улсын хорооны захиалгатай энэхүү ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм. 

 


 

Спортын төв ордон нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж, 1958 онд ашиглалтанд орж байжээ. 2016 онд  Спортын төв ордныг шинэчлэн барих асуудал яригдаж байсан.

 

Тухайн үед  230 гаруй тэрбум төгрөгт багтаан усан бассейнтай, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заалтай. Мөн тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл, дасгалжуулалтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албаны тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөж байв. Гэвч уг санаачлага тэгсхийгээд намжсан. Харин одоо өргөтгөлийн барилгаа засварлахаар болжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Буянт -Ухаад байгаа ордноо ашиглаад явж болно шүү. Энэ хуучин ордноо нураагаад газарыг нь чөлөөлөөд ногоон байгууламж болгох хэрэгтэй
2023-11-07
SEKSDN80955877
2023-11-06