Хотын төвийн балгас болсон Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөлт хийхээр өнөөдрөөс иргэдийн санал авч эхэллээ. Тус барилгыг нурааж, газар нь:
1. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах
2.Барилга барих гэсэн хоёр сонголтыг иргэдэд өгөв.
Өглөөхөн эхэлсэн санал асуулгад одоогоор 900 гаруй хүн оролцож, саналаа өгчээ. Олонх буюу 886 хүн Урт цагааны газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг өгөөд байна.
Уг нь иргэдээс санал аваад байх асуудал биш. Улаанбаатарт барилга багадаагүй. Харин цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж асар ихээр дутагдаж байгаа. Энэ үүднээс харвал хотын дарга Х.Нямбаатар иргэдийн саналтай, саналгүй энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах учиртай. Гэвч түүнд иргэдийн гэсэн тодотголтой хүч хэрэгтэй байгаа бол олон нийт дуртайяа цэцэрлэгт хүрээлэн гэх сонголтыг хийж, саналаа өгнө. Харин иргэдийн санал, сонголтыг хүндэтгэх нь чухал.
Сүүлийн үед иргэдийн саналыг авдаг моод дэлгэрээд байгаа. Спикер иргэдийн санал авч, НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэхээр болсон ч эцсийн шийдвэр хэрхэх нь тодорхойгүй байна. Араас нь хотын дарга асуух шаардлагагүй агуулгаар асуулга авч байна. Тэдэнд эрх мэдэл дутна гэж баймааргүйсэн.
Б.Хэрлэн