Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Х.Даваасамбуу: Эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн 60 хувь нь уушгины хатгалгаатай байна 
2023-11-02

Уушгины хатгалгааны улмаас Монгол Улсад жилд 400 гаруй хүн нас бардаг аж. Тодруулбал, 2022 оны стасистик мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн юм.
Сүүлийн хэдэн сар иргэдийн ханиадны өвчлөл уушгины хатгалгаа болж байгаа гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Ачтан эмнэлгийн их эмч Х.Даваасамбуутай ярилцлаа. Тэрбээр уушги судлалын чиглэлээр мэргэшин 10 дахь жилдээ тус эмнэлэгт ажиллаж байна. 

 

- Улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна маш хурдан хүндэрч, нас баралтад хүргэж байгааг эмч нар хэлж байна. Сүүлийн үед уушгины өвчлөл хэр нэмэгдэж байна вэ?


- Сүүлийн 10-14 хоногт гэхэд А хүрээний Н3N2 вирусийн тохиолдлууд нэмэгдэж байна. Мөн сүүлийн өдрүүдэд А хүрээний  Н1N1 вирусийн халдвар оношлогдож байгаа. 


Өмнө нь уушгины хатгалгаа 5-7 хоногт эдгэдэг байсан бол одоо үед хэв шинжит бус, маш хүнд хэлбэрийн хатгалгаа богино хугацаанд хүндэрч, амьсгалын дутагдалд оруулах, бусад эрхтний системийн хурц дутагдал оруулж эрсдэлт байдалд хүргэх тохиолдлууд нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, улирлын томуугийн дэгдэлтийн үеэр уушгины хатгалгаагаар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хэв шинжийн бус, шалтгаан нь тодорхойгүй, үүсгэгч нь тодорхойлогдоогүй, богино хугацаанд амьсгалын дутагдалд оруулж буй хатгалгааны талаар мэргэжлийн зөвлөмжийг тухай бүрд нь гаргаж, уушги судлалын эмч нарт мэдээлэл сургалтыг явуулж байна. Манай эмнэлэгт ирж буй хүмүүсийн 60 хувь нь ханиад нь хүндэрч, уушгины хатгалгаатай хүмүүс ирж байна. 


- Манай улсад уушги судлалын чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтэн хэр бэлтгэгдсэн байдаг вэ?


- Жилээс жилд уушгины чиглэлээр бэлтгэгдэж буй эмч нар нэмэгдэх хандлагатай байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихтэй, амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа учраас энэ салбарыг сонирхож буй эмч мэргэжилтнүүд нэмэгдэх болсон.


Гэхдээ энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэх асуудлыг анхаарах зайлшгүй шаардлага байна. Уушги судлалын оношилгоо, эмчилгээг орчин үеийн түвшинд хүргэх, амьсгалын замын цочмог хам шинжээр хүндрэх болон томуу төст өвчлөлийн үед хэв шинжит бус хатгалгаагаар хүндэрч буй энэ тохиолдлуудыг оношлох, эмчлэх хамгийн сүүлийн үеийн арга технологиудыг нэвтрүүлэн сайжруулах хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байгаа.

 

 

- Монгол хүний дархлаа эрс тэс уур амьсгал, хоол хүнснээс шалтгаалан сайн байдаг уу. Энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу?

 

- Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас ард иргэд хүйтэн, сэрүүний улиралд хоол хүнсэндээ махыг түлхүү хэрэглэдэг. Ер нь тухайн улс үндэстний газар зүйн байршил, цаг агаар, нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, хоол хүнсний хэрэглээ гээд маш олон хүчин зүйлстэй холбоотойгоор тухайн үндэстний дархлааны онцлог шинж чанар байж болно.

 

- Хатгаа болсноо хүмүүс яаж мэдэх вэ? 


- Уушгийг чагнаж, цээжний зургаар оношилно. Иргэдийн хувьд өөрийгөө хянана гэвэл хамгийн гол шинж нь нэг тийм эвгүй хахруу ханиалгана. Зүүн, баруун талд хатгаа байхаас хамаарч тухайн хэсэгт далны хэсгээр өвдөх, заримдаа далнаас урагш сүлбэсэн маягтай өвдөх, халуурах, бие зарайх, нуруу чилэх, цээжээр хөших маягтай өвдөх шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай. 

 

- Тэгвэл хүмүүс уушгиа хэрхэн эрүүл байлгах вэ?

 

- Улаанбаатар хотын хувьд энэ өвөл их хүйтэн байх тул юуны өмнө өөрийн дулаан байдлыг маш сайн хамгаалах хэрэгтэй. Жишээ нь гадуур явахдаа аль болох амны хаалт хэрэглэх, бага насны хүүхэд, жирэмсэн ээжүүд олон нийтийн газар явахгүй байх, нөгөө талаар уушгиа эрүүл байлгахын тулд иргэд хорт зуршлаасаа салах хэрэгтэй. Ялангуяа улсын хэмжээнд тамхидалт маш их байна. Аль болох агаар салхинд гарч, томуу төст өвчнөөр өвдөхгүйн тулд дархлаагаа дэмжих нь чухал. Уламжлалт арга болох аньс, чацаргана жимс ,сүү цагаан идээ, сонгино саримс хоолондоо хэрэглэхээс гадна хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах хэрэгтэй.

 

-Ярилцсанд баярлалаа 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хүмүүсээ шөнө харанхуйд гэрэл гаргаад хар. Амьсгалж бгаа агаар чинь агаар биш шороо, тоос, хорт хий бгаа. Ийм байхад уршиг өвдөнө. Энэ бол хатгаа биш, тоосжилт, хорт хийнээс үүсч буй өвчлөл дөө. Монголын ирээдүй болсон үр сад маань л хэцүү бна даа. Ухаарах улс төрч гарах байх гэж найдаж бна
2023-11-02
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-02