Үндэсний дээд лигт оролцох таван багийн эздэд 2026 оныг дуустал хориг тавив
2023-11-01

 

Өчигдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ) болон Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Багийн Эзэд, Хөрөнгө Оруулагчдын Холбоо (МСББЭХОХ) хоорондын үүссэн асуудалд Үндэсний дээд лигийн долоон багийн тамирчдын төлөөлөл  нэг лигт нэгдэн өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлсэн.Тэдний зүгээс Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчин, тоглогчдын эрх ашиг хохирч байгаа талаар мэдээлэл хийсэн юм.

 

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл өчигдөр /2023.10.31/ хуралдаж, асуудлыг нэг талд гаргалаа. Хасагдсан эрэгтэй таван багийн тамирчид Үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон ч эзэд нь 2026 он дуустал хоригт орлоо.

 

Тодруулбал, Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн эрэгтэй таван багийн эзэд, менежер, төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг Үндэсний дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын 2.4, 2.6, 2.7-д заасан зөрчлүүд, багуудтай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний 3.2.9, 6.2-д заасан заалтыг зөрчсөн нь багийн тамирчид, үзэгч, дэмжигчдийн эрх ашгийг хохироож буй тул Лигийн журмын хариуцлагын 3.3-т заасны дагуу доорхи нэр бүхий хүмүүсийн МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хасахаар шийдвэрлэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Гоё авлаа ийм байх хэрэгтэй, болж байна шүү
2023-11-01