Монголын сагсан бөмбөгийн холбоог шийдвэрээ эргэн харахыг шаардаж зарим тамирчид мэдээлэл хийлээ.
"Эрдэнэтийн уурхайчид" багийн тоглогч Т.Санчир
Таван багийн 70 тамирчин лигийн тэмцээнд тоглох боломжгүй болоод байна. Тамирчид лигтээ тоглоно гээд бэлдээд явж байхад долоо хоногийн өмнө оруулахгүй гэсэн шийдвэр гарч байгаад харамсалтай байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын сагсанбөмбөгийн холбоо өөрсдөө хоёр лигтэй байсан. Манай үеийн залуучууд бүгд хоёр лигт тоглож үзсэн. Тоглож үзсэн хүний хувьд энэ бол өөрөө сагсан бөмбөгийг хөгжлийг хойш нь татах арга хэлбэр юм болов уу гэж хардаг. Тийм учраас бид хоёр лигтэй тоглох хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна.
Миний хувьд энд ирсэн шалтгаан бол тамирчид нэг байр суурьтай, нэг лигт тоглох нь зөв гэсэн бодолтой байна. Хэдийгээр холбооны дүрэм журмаа дагаж мөрдөж явах нь зөв ч гэсэн нөгөө талаас багын эздийн ч юм уу. Эсвэл энэ асуудлыг эхлүүлсэн гол шалтгаануудад торгууль ч юм уу, сануулга өгөөд өнгөрөөч.Тамирчдыг нэг лигт хамтад нь харахыг хүсэж байна. Тамирчдынхаа эрх ашгийг нэгт тавиасай гэж хүсэж байна.
Уншиж байна |