Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Зараар залилан хийсэн хүүхдэд нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2023-10-30

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын бэлтгэсэн Шүүх хурлын хураангуй тоймыг хүргэе. 

 

 

Шүүгдэгч Б нь цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк гурппд “Годон гутал зарна” гэх зар байршуулан хоёр иргэний эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос шүүгдэгч Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б нь цахим хэрэгсэл ашиглан, фэйсбүүк цахим орчинд “Годон гутал зарна” гэх утга бүхий хуурамч зар байршуулж нэр бүхий иргэдийн эд хөрөнгийг залилсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, депозит дансны хуулганууд бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.Шүүгдэгч Б нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан ба хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн байна.

 

Мөн шүүгдэгч Б нь урьд насанд хүрээгүй байхдаа залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтээ 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч нь Б насанд хүрээгүй үедээ цахим орчинд хуурамч зар оруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдсон. Шүүхээс түүний хувийн байдал буюу насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрийг хохирлыг төлсөн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялаас чөлөөлсөн атал ...хугацааны дараа дахин цахим орчинд буюу фейсбүүкт хуурамч зар оруулан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлджээ. Шүүхээс шүүгдэгч Б-г “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй хүнд ял оногдуулах үндэслэл журмыг хуульчилж өгсөн.Шүүгдэгч Б нь шүүх хуралдаан эхлэх үед насанд хүрсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй тул Эрүүгийн хуульд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд 450 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жил хүртэл зорчих эрх хязгаарлах эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалтай. Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуульд зааснаар  өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу тус зүйл заалтад зааснаас доогуур цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

 

Хураангуйг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр

Shuud.mn
Сонин хачин
Loyle Carner:
HOW TO TRACK DOWN AND RECOVER LOST HACKED OR STOLEN BTC//ETH Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire bitcoin recovery experts, Lost Recovery Masters helps recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams. contacts Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-10-31
80955877S AW
2023-10-30
SEXSDN
2023-10-30
80955877
2023-10-30
S XNE8095587
2023-10-30
нийтийн тустай ажил нь юу юм бол? залилан хийдэг гээд нэр устай нь том самбар дээр хадаж сэргийлбэл дээр. өөрөө замаа олоод гадаад яна биз
2023-10-30