Байсхийгээд дарга цэрэггүй хөрөнгө мөнгө шамшигдуулсан их хэмжээний мөнгө гэртээ хадгалсан гэх асуудалдалд холбогдох газар бол Улаанбаатар төмөр зам ХНН. Өнгөрсөн онд тухайн байгууллага зорчигч тээврийнхээ үнийг нэмсэн ч үйлчилгээ тааруухан хэвээр гэх шүүмжлэл гарсаар байгаа.
Гэвч УБТЗ-ын зорчигчийн тээврийн салбарынхан энэ жил бүр л алдагдалтай ажиллаж байгаа талаар тайлан мэдээллээ гаргадаг. Мөн тс салбаар үйлчлүүлж байгаа иргэд ч сэтгэл дундуур байх нь цөөнгүй. Өнгөрсөн хавар УБТЗ-ынхан зорчигт тээврийнхээ үнийг нэмсэн. Үнэ нэмэгдсэн үйлчилгээ тааруухан хэвээр байна гэсэн шүүмжлэл гарсаар байгаа билээ. Иймээс зорчигч тээврийн үйлчилгээг шат дараатай шинэчлэн сайжруулахаар анхааран ажиллаж байгаа бөгөөд зорчигчийн галт тэрэгний цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл, хөнжил гудсыг иж бүрэн шинэчлэн сольсон гэх мэдээлэл өнгөрсөн хавар гарч байв.
Тэгвэл цагаан хэрэглэл, алчуурыг багагүй хэмжээний мөнгөөр авах тендер зарласан байна. Тодруулбал, 1,180,045,000 /Нэг тэрбум нэг зуун наян сая дөчин таван мянгөн/ төгрөгөөр 33 мянган цагаан хэрэглэл, 16 мянган дэрний уут, алчуур худалдан авахаар болжээ.
Уншиж байна |