Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хотын дарга Х.Нямбаатарын түгжрэлийг шийдэх ТӨЛӨВЛӨГӨӨ
2023-10-30

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Хотын шинэхэн мэр Х.Нямбаатар энэ өдрийг баяр ёслолын байдлаар тэмдэглэж, гоё үгтэй мэндчилгээ илгээхийг хүссэнгүй. Харин тэрбээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “давс мэт шорвог” хэмээн тодотгосон гарц гаргалгааг танилцуулжээ.

 

Түгжрэлийг шийдэхийн тулд:

 

-Хязгааргүй орж ирж байгаа импортын автомашиныг хязгаарлахын тулд шинээр улсын дугаар олголтод хуулиар хязгаар тавина.

 

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Орчин үеийн евро стандартын шаардлага хангасан 700 орчим автобусаар нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийнэ.

 

-Гэр хорооллын алслагдсан дэнжүүдийг автозамаар холбож, тухайн хэсгүүдэд богино эргэлтийн, дунд оврын автобусаар үйлчилнэ.

 

-Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх тээвэр зохицуулалт болон автозамын шинэчлэлтийн ажлыг 2024 онд эхэлнэ.  

 

-Автозамын 12 тойрог замын холбоосыг хийж, автозамын сүлжээг бий болгох төлөвлөлтийг хийж байна. Үүний төсвийг нийслэлийн 2024 оны төсөвт тавина.

 

-Иргэн таниас машиныхаа торгууль, зогсоолын төлбөрийг төлөх, үзлэг оношлогоонд орох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах болно.

 

-Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсийг төлбөртэй болгоно. Хотын төвөөс 800 м-ын зайд төлбөргүй зогсоолуудыг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

 

-Улаанбаатар хотод 2024 онд гурван шугамтай метроны төсөл хэрэгжүүлэх том зорилтыг дэвшүүлж байна. Нийслэлийн өмчид байгаа уул уурхайг метро, тойрог хурдны зам зэрэг томоохон бүтээн  байгуулалтад ашиглахаар УИХ, Засгийн газрын тогтоол боловсруулж  байна.

 

Улаанбаатар  хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хуулийн төслийг УИХ энэ долоо хоногоос хэлэлцэнэ. 

 

Гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр:

 

Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллыг орон сууцжуулах зургаан дэд төвийн дэд бүтцийн ажил хийгдэж байна. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил бүрэн дууссан. Толгойт, Дэнжийн мянга, Шар хад, Дамбадаржаа гэсэн дөрвөн дэд төвийн дэд бүтцийн ажил хийгдэж байна.

 

Сэлбэ дэд төвд 12 000, Баянхошуу дэд төвд 6000 гаруй айлын орон сууц барина.

 

Сэлбэ дэд төвийн 158 га байршилд 2000 нэг талбар айлын газрыг чөлөөлнө. Чөлөөлсөн 2000 айлын газарт 12 000 айлын нам давхрын дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий хороолол байгуулах зураг төсөл, санхүүжилт шийдэгдээд байна. Газар чөлөөлсөн 2000 айлыг орон сууцанд оруулж, үлдсэн 10 000 айлын орон сууцанд Хайлааст, Чингэлтэй, таван буудал, Дарь-Эхийн гол дагасан айлуудыг оруулах боломж нөхцөл бүрдэнэ. Мөн энэ дэд төвд СУИС, төрийн байгууллагууд, эрүүл мэндийн томоохон байгууллагуудыг цогцоор нь төлөвлөнө. Энэ ажил ирэх хавар эхэлнэ.

 

Дэд төвүүдийг байгуулснаар агаарын бохирдол 22 хувиар, замын түгжрэл 36.3 хувиар буурна.

Сэлбэ дэд төв

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ үеэр ар гэрийнхэн хэвлэлд хандлаа. Тэдний зүгээс "Манай гэр бүлийг нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүлээ. Монгол Улсад хүний эрх гэж алга. Бид эд эс, биеэс гарсан хөлс, шингэн бүрээ шалгууллаа. Жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаагүй. 1937 оноос дор байдлаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлдэг юм байна. Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Д.Ганхуяг ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Даралт нь 80 хүртэл буурч, бөөлжиж, хордлогод орсон. Шүүх, прокуроруудад ар гэрийн зүгээс удаа дараа эрүүл мэндийн асуудлаар хүсэлт гаргасан. Өдий хүртэл хайхрахгүй байна. Өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байна. Хөл гараар нь битүү идээ бээр яр шарх гарчихсан. Энэ зөвхөн хөлний хэсэг. Хумснууд бүгд хөхөрсөн, хоол идэж чадахгүй хордлогын шинжтэй байна. Д.Ганхуяг эрүүл мэндийн ямар ч асуудалгүй байсан. Одоо нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон. Энэ хүний юугаар хордуулчихав. Ар гэрийнхэн бид бүгд хоригдсон. Ерөөсөө эргэлт оруулдаггүй байсан. Бидэнд Д.Ганхуягийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхгүй байна. Энэ хүний амь насыг эрсдүүлж хэргийг хаах гэж байна. Бид худ ураг, хамаатан саднаараа 11 дэх сардаа шалгуулж байна" гэлээ.
2023-10-31
Энэ новшийг хурдан зайлуулах хэрэгтэй болждээ.
2023-10-30
Yg zuv:
Mash zuv
2023-10-30
хотын иргэний санал:
ХОТЫН ДАРГАА.....ХОТЫН ТӨВД БАЯЧУУД ДАРГА НАР ТҮГЖИРЭХГҮЙ, ЯДУУЧУУДЫГ ХОТЫН ЗАХАД ТҮГЖИРҮҮЛЭХ НЬ ҮҮ… БААХАН ТОМ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ МӨНГӨ ДЭМИЙ ЗАРЦУУЛАХ НЬ, ТЭР НЬ БАС Л АРГАЦААСАН АЖИЛ БОЛНО._ ТЭРНИЙ ОРОНД НЭГ МӨР ЗАМЫН УУЛЗВАРУУДЫГ ДАВХАР БОЛГОХ АЖИЛД ХӨРӨНГӨ-ИЙГ ШУУД ШИЙДЭЭД ЯВБАЛ ХОТЫН ХӨДӨЛГӨӨН ТҮГЖИРЭЛ ХАМГИЙН ХУРДАН АМАРХАН ШИЙДЭГДЭНЭ … ХОТЫН ДАРГАА ….
2023-10-30
Зочин:
Хөдөөнийхөн дураараа 8 cарын 20иоос эхлээд 10 сар хүртэл 60 мянган хүн ирж нийслэлд намаржаа, өвөлжөөд хаваржаанд 5 сарын 20-иос буцаж байна 40-мянган яндан нэмэгдэж ХОТЫН ИРГЭДИЙГ БОХИР УТААГААР УТНА, 40 МЯНГАН МАШИН ТАКСИД ЯВЖ ЗАМ ТҮГЖИрээг үүсгэж байна. ХӨДӨӨНИЙХӨН УТАА, ЖҮГЖРЭЛ 2-ЫГ БИЙ БОЛГОЖ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН АИЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙХАД НИЙСЛЭЛИЙН ДАРГА ХАМГИЙН ТҮРҮҮНД АНХААРАХ ЗҮЙЛИЙН НЭГ. ШҮҮ НЯМБААТАР ДАРГАА
2023-10-30
Yg zuv:
Mash zuv
FF:
Khuts daa, ta nariin khugatsaa chin duusch bna daa.Eniigee 3 jiliin umnu jaarikh baij dee!!!
2023-10-30
Би гэртээ орохдоо төлбөр төлөх юмуу малаа Нямбаатараа чи ер нь засаг захиргаагаа аваад хотын төвөөс минь яваад өгөөч хотоо тэлээд хотын захруу гараач сда чинь
2023-10-30
1-р эгнээг хэд ч чөлөөлөөд нэмэргүйг хардаггүй өлийсөн сохор хүүр бэ?
2023-10-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-10-30
Иргэн:
УИХ-ын сонгууль 2024 оны 6-р сард болно. 8 сар үлдлээ. Шинэ дарга, шинэ багийн бүрэлдэхүүн, зураг төсөв бэлдэх, тендер зарлах гэх мэт олон бэлтгэл ажилд цаг хугацаа хэрэгтэй. Санаачлага зөв байж болох ч энэ олон амлалтуудыг биелүүлэх хугацаа алгадаа. Хамгийн түрүүний ээлжинд 700 автобус яригдаж дахиад л татвар төлөгчдийн татварын мөнгөөр ……
2023-10-30
Ёстой гоё боов үмхүүлж, иргэд биднийг тэнэг гэж бодож байгаа юм байна.
2023-10-30
Японоос буруу рультэй машиныг яаралтай оруулахыг хориглох хэрэгтэй...
2023-10-30
Ээ халаг:
Хотын дарга явах гэж бна зам тавьж өг гэхэн дээ
2023-10-30
Одоо яая гэхэв:
Ядуус бид нь Явган таваргаад байж дээ
2023-10-30