Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Тэгвэл голын голдирол хаасан Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажил өнөөдөр эхэлж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг
Үер усны аюултай нөхцөл байдал хэд хэдэн удаа болсон. Үүнээс шалтгаалж иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсантай холбоотойгоор үер усны аюулаас сэргийлэх зорилгоор хэд хэдэн захирамж гарсан.
Байгаль орчны ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу иргэдийг эрүүл аюулгүй орчинд ноцтой хохирол учруулахаар нөхцөл байдалд байгаа тохиолдолд шуурхай арга хэмжээ зохион байгуулах хуулийн заалт байдаг. Үүний дагуу албадан буулгах ажлыг зохион байгуулж байна.
Бидэнд гурван ААН-ийн асуудал яригдаж байсан. Үүнд
Уншиж байна |