БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам үргэлжилж байна. Тус наадмын суугаа волейболын тэмцээнд дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нарын удирдлага дор оролцож буй Монголын эмэгтэй баг өчигдөр Тайландын багт (15:25, 15:25, 20:25) хожигдлоо.
Тэд өнгөрсөн Лхагва гарагт БНСУ-ын хүчирхэг багийг 3:1-ээр буулган авсан бөгөөд өнөөдөр сүүлчийн тоглолтоо талбайн эзэн БНХАУ-ын багтай хийнэ. Хэрэв ялбал дөрөвдүгээр байрт орох бол ялагдвал тавдугаар байр эзлэх юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор, Ц.Туяа, Ч.Наранцэцэг, Х.Ганцэцэг, С.Төмөрсүх, Д.Лхагважав нар тоглов.
Уншиж байна |