Дэлхийн тулааны наадам Саудын Арабын Рияадх хотод спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж байна. Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн -73 кг-ын жинд Дэлхийн гурван удаагийн аварга Э.Батболд аварга боллоо. Тэрбээр эхний тойрогт Бразил, дараагийн тойрогт Орос, аваргын алтан медалийн төлөө Герман улсын тамирчдыг ялсан юм.
“World Combat Games”-д Спортын 16 төрөлд 1700 орчим тамирчид оролцож байгаа ба дэлхийд ранкаараа эхний 8-т бичигддэг тамирчид урилгаар оролцдог. Монгол Улсаас жюү жицүгийн 4 тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүлж байна.
Уншиж байна |