Албани Улсын Тирана хотноо чөлөөт бөхийн “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус ДАШТ энэ сарын 23-ны эхэлсэн билээ.
ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2-оор Энэтхэгийн Шубхамыг 13:2-оор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европын аваргын хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 13:3-аар ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5-аар ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болжээ.
Уншиж байна |