Хавдрыг даван туулагчдын "Наран Ижий Заяа" холбоо хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж байна.
"Наран Ижий Заяа" ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа
2020 оны есдүгээр сард өртөг өндөр байн эмчилгээг даатгалд оруулахын тулд “Наран ижий заяа” ТББ-аа байгуулсан.
Хорт хавдрын эмнэлэг баригдана гэж аль эрт яригдаж байсан. Уг асуудал нь улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан хэдий ч УИХ-ын төсөв тусгагдаагүй байгаа нь бидэнд хүндээр туслаа. Тиймээс 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед шаардлагаа хүргүүлэх гэж байна.
Монгол Улс Нийт хавдраар өвчилсөн хүний тоо 23278 хүн байна. Харин 2022 онд гэхэд л 6588 хүн хорт хавдараар өвчилсөн байна. Үүнээс 4548 хүн нас барсан гэсэн тоон үзүүлэлт гарсан байгаа юм.
Манай улсад 100 мянган хүн ам тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байгаа ба энэ өвчин өртөж буй иргэдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байна. Улсын хэмжээнд 24 мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад эмчилгээ, тусламжаа аваад явж байна.
Мөн Монгол Улс дэлхийн 185 орноос элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байгаа ба сүүлийн 15 жил энэ үзүүлэлт буурахгүй байгаа нь эмгэнэлтэй.
Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан. Үүнд хавдрын шинэ эмнэлэг барина гэсэн заалтууд орчихсон байгаа. Мөн түүнчлэн 2024 оны Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө УИХ-аар батлагдсан. Гэтэл засгийн газар яагаад өнөөдөр хуулиар хэрэгжүүлэхгүй байна вэ. Сангийн сайд Б.Жавхланд Ард иргэд чинь хорт хавдрын далайд живчхээд байхад яагаад хавдрын эмнэлгийн төсвийг батлахгүй байгаа юм бэ. Ийм нийгэмд байгаадаа өнөөдөр үнэхээр ичиж байна. Ялангуяа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч хавдрын эмнэлэг байгуулна, хавдрыг бууруулна гэж БЗД-ээс сонгогдсон. Гэтэл одоог хүртэл УИХ дээр энэ асуудлаар нэг ч үг дуугарахгүй байгаад нь үнэхээр харамсаж байна" гэв.
Уншиж байна |