Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Ж.Эрдэнэболд: Хилээр 2630 хүн мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн
2023-10-26

Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2023 оны эхний 10 сарын байдлаар илрүүлэн зөрчил, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа. 

 

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд


Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх явдалтай тэмцэх, хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлтэд хяналт тавих, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилдаг.

Гаалийн байгууллага нь МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь  гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.


Дээрх Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан  хэрэг, зөрчлөөс дурдахад:

 

  • 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан, 
  • 2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,
  • 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,   
  • 1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч зохих хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.  


ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
S AWI80955877
2023-10-26