Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр өнгөрсөн шөнө гарсан гал түймрийн талаар "Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд гал түймэр гарсан. Галын дуудлага 03:48 цагт мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас 3 км-ийн зайтай байсан. Анги хугацаа түргэн шуурхай очсон. Хүний бөх унтаж байдаг 3-4 цагийн хооронд гарсан учир гал гарч дэлгэрсэн байна. Галын мэдээлэл хожуу ирсэн. Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажилласан. Гал түймрийг унтраахад 2 цаг 30 минутын хугацаа зарцуулсан. Нийслэлийн Онцгой байдлын 30 албан хаагч, 4 автомашин ажилласан. Гал түймрийг бүрэн унтраагаад СХД-ын цагдаагийн хэлтэс рүү хэргийг хүлээлгэн өгсөн.
Одоогоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс холбогдох шинчээж, бүртгэгч нар хэргийг газар үзлэг хийхээр ажиллаж байна. Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Мансарт, задгай гражтай өвлийн байшин байсан. Ойролцоо 3-4 метрийн зайтай байшин луу гал тархсан байсан.
Хоёр байшинд нийт 12 хүн байсан. Гал түймрээс 5 иргэн аврагдаж гарсан. 7 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан" гэлээ.
Уншиж байна |