Улсын гуравдугаар төв эмнэлэг “Сувилахуй эрхэлсэн дэд захирал”-ын орон тоог шинээр бий болгож, Сувилахуйн албаны даргыг дэд захирлын албан тушаалд дэвшүүлэн томилжээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч эмнэлгийн хувиар эмнэлгийн нийт ажилтнуудын дийлэнх хувийг эзэлж буй сувилагч мэргэжилтнүүдийнхээ үнэ цэнэ, нийгмийн байр суурийг өсгөж, тэдний манлайлалд бодит хөрөнгө оруулах, сувилахуйн мэргэжилтний цогц хөгжлийг тууштай дэмжин ажиллах зорилгынхоо хүрээнд энэхүү томилгоог хийжээ.
Сувилагч мэргэжилтэнг байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд томилон ажиллуулж буй нь нийт сувилагч мэргэжилтнийхээ салбарт эзлэх байр суурийн бэхжүүлэх, тэдний эрхийг хамгаалан хүндэтгэх, тэдний манлайлах үйл ажиллагааг дуу хоолойг нэмэгдүүлэх бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Уншиж байна |