Өнгөрсөн шөнө 6*6 хэмжээтэй хоёр байшин бүрэн шатаж, уг гал түймэрт долоон иргэн өртөж, амь насаа алджээ. "Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны нутаг Бага наранд байшин шатаж байна" гэсэн дуудлага 03:48 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтраажээ.
Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байна.
Уншиж байна |