Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хаалттай хуралдаж хянан хэлэлцэх товтой байв.
Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “... хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй тул хэргийн материалтай бүрэн танилцаж, өмгөөлөлд бэлтгэх хугацаа нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ж.Батхуягаас “... шүүгдэгч Ц.Хулантай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, давж заалдах шатны шүүхийн шатнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хэргийн материалтай танилцах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн хүсэлтүүдийг шүүх хуралдаанд тус тус гаргасан байна.
Уг хүсэлтийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангах зорилгоор түүний шинээр нэмж авсан өмгөөлөгч Ж.Батхуягийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хүлээн авсан байна.
Улмаар шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Уншиж байна |