Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
"Нүүрсний хэрэгт 155 албан тушаалтан, иргэнийг яллагдагчаар татсан"
2023-10-25

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс дээр 85 гомдол 820 Эрүүгийн хэрэг шалгагдаж байна. 

 

 

Эдгээрээс олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, нүүрсний гэх хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг  "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах бүлэг орд газраас төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК болон орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн нүүрс  олборлох, борлуулах, тээвэрлэх, ОУ-ын зөвшөөрөлтэй улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа болон төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан холбогдох хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. 

 

АТГ-аас нүүрсний хэрэг тодотголтой хэрэгт авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааа явуулах чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Өмнө нь АТГ-т нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмж 42 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн нээж 72 хэрэг шалгасан. Одоогоор 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд, 11 хэрэг шүүхэд шилжүүлсэн, 8 хэрэг нэтгэсэн бол 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу нөхцөл байдал тогтоогдоогүй учир хаах саналтай прокурорт шилжүүлсэн. Нүүрсний хэрэгт 155 албан тушаалтан, иргэн 3 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Уг хэрэг олон жил үргэлжилсэн тул өргөн цар хүрээнд, цаг хугацаа шаардсан мөрдөн байцаах  ажиллагаа болж байна" гэлээ. 

 

Мөн тэрбээр газар олголт, барилга байгууламжтай холбоотойгоор "Өнгөрсөн зун нийслэлд үерийн гамшиг болж, олон иргэн ААН байгууллагад хор хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг дарга болон түүний харъяа байгууллагуудаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, газрын тухай хууль болон усны тухай хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж үерийн далан суваг шуудуу бүхий газарт газар олгосон, барилга барих зөвшөөрөл олгож баригдсан барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсны улмаас бусдад давуу байдал олгосон хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн 8, мөрдөн байцаалтын 1 хэргийг мөрдөн шалгаж байна. Нийт 29 объектод мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 125 албан тушаалтнаас мэдүүлэг авсан. 10 гаруй мянган хуудас материалыг хүлээн авч дүн шинжилгээ хийх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрх бүхий байгууллагуудтай хамтарч шинжилгээ хийж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Улс төрчид, авлига, гэмт хэрэг, эдийн засгийн бүлэглэлүүд нэгдээд удаж байна даа. Тэр дотор нь засаг өөрөө орсон нь ойлгомжтой
2023-12-05
zochin:
nvvrschidees bolj uls oron irged maani ygeegyi yaduu bolj ted heden arvan ter bumiin bairand amidarch gazar tenger shig yalgaa garchee.bvgdiig huraaj adil tegsh amidruulah heregtei
2023-10-25