Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд манай улсаас "Улаанбаатар 2023” их дуулгын аварга, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр зодоглож хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр "А" хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөж, ОХУ-ын Алескеров Рюфат, Латвийн Де Анжелис Антони, Их Британийн Холл Сэймүль нарыг тус тус ялж хэсгээсээ гарсан. Улмаар хагас шигшээ барилдаанд Узбекистаны Тиловов Мухриддинд торгуулиар ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Гусман Киргизбаевтай таарсан.
Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөө нэмэлт цагт өрсөлдөгчөө мордож шидэх мэхээр цэвэр ялж, энэ оны гурав дахь "Их дуулга" тэмцээнээс медаль хүртэж байна. Мөн энэ жинд АНЭУ-ын нэр барилдаж буй Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртлээ.
Уншиж байна |